Bolorsoft LLC - Бидний тухай

Бидний тухай

Болорсофт ХХК нь Герман улсад бэлтгэгдсэн чадварлаг хамт олонтойгоор анх 2010 онд үүсгэн байгуулагдсан, програм хангамж хөгжүүлэлт, арчлан завсарлах болон ацаглаа буюу оутсорсинг хийдэг мэргэжлийн компани юм. Эдүгээ 6 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай үндсэн үйл ажиллагаа нь цахим хэл шинжлэлийн бүтээгдэхүүн, гадаад болон дотоодын байгууллагуудын захиалгат програм хангамж, энтерпрайс систем, вэбд суурилсан бүх төрлийн систем, вэб хуудас загварчлал болон хөгжүүлэлт хийх, програм хангамж нутагшуулах зэрэг үйлчилгээг инженерийн өндөр сахилга бат, мэдлэгт суурилан хүргэдэг.

 

Манай компани монголын цахим хэл шинжлэлийн салбарт тэргүүлэх байр суурийг эзэлдэг билээ. Компьютерийн хэл шинжлэлийн бүтээгдэхүүнүүд маань шинжлэх ухааны судалгаан дээр суурилж хийгддэг учраас инновацийн бүтээгдэхүүн болж, олон нийтэд хүрч чаддаг билээ. Үүний баталгаа нь монгол хүн бүрийн шимтэн хэрэглэдэг Болор толь, одоогоор хүчтэй тархаж эхэлж буй “Болор дуран” алдаа шалгуур зэрэг бүтээгдэхүүнүүд болно.

Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ бүр судалгаанд суурилан, найдвартай байдлыг хангадаг бөгөөд бид програм хөгжүүлэлтийн бичиг баримт, хэрэглэгчийн гарын авлагыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулдаг тул та бүхэн мэдээллийн технологийн бүх асуудлаа Болорсофтод бүрэн хариуцуулж болно.

Болорсофт ХХК-ны хамт олон PHP, JAVA, .NET, Python, Perl болон Linux, Unix, Windows, Mobile програмчлалд мэргэшсэн Герман болон Монгол улсад Програм хангамжийн инженер, мэдээллийн технологийн чиглэлээр боловсорсон эрч хүчтэй залуучуудаас бүрдмой.

Болорсофт компани Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төвлөрч үйл ажиллагаагаа явуулахаас гадна Герман улсын Аахен хотоос танд хүрч үйлчлэх боломжтой.