Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

Монгол бичгийн юникод фонт хөгжүүлэлтийн талаарх хурлыг 5-р сарын 20 – 23ны хооронд  Хөх хот дахь Өвөр Монголын их сургуулийн байранд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын тэнхим болон Майкрософт компани хамтран зохион байгууллаа.



Монгол бичгийн орчин бүрдүүлэгч нь Монгол бичгийн фонт, монгол бичгийн гарын драйвер, монгол бичгээр Опен Офис, Лайброфис болон майкрософт офис дээр бичих хэв (template) зэргийг агуулна. Ингэснээр та өөрийн компьютер дээрээ монгол бичгээр бичих, унших бүрэн боломжтой болно гэсэн үг.



Нөр их ажил чамгүй удаан хугацааны эцэст Болор агуулга удирдах системийн эхний хувилбар 1.0 бэлэн боллоо. Болор нь маш уян хатан, өргөтгөхөл хялбар, модулчлагдсан, олон хэлний дэмжилт бүхий агуулга удирдах систем юм. Энэ АУС бүхий л вэб хуудсын хялбархан арчилгаа, дезайн зэргийг санал болгоно. Тэрээр HTML ба XHTML хэвээр ашигладаг ба эдгээр нь маш уян хатан, хялбар вэб загвар гаргах боломж олгодог. Хэрэв хүсвэл таны вэбийн хуудас бүр өөрийн өөр өөр загвартай байх боломжтой. Тэр өгөгдөл хадгалахдаа стандартаар MySQL өгөгдлийн баазыг ашигладаг. Болор АУС нь үнэ өртөг бүхий програм хангамж.