Bolorsoft LLC - ПХ Архитектур ба Зөвлөгөө

Програм хангамжийн архитектурын загварчлал ба зөвлөгөө

Програм хангамжийн архитектур нь програм хангамжийн амьдрах хугацаа болон чанарыг батлан хангадаг. Орчин үед програм хангамжийн хэмжээ болоод бүтэц нь тун том бөгөөд түвэгтэй болж байна. Програм хангамжийн архитектур нь гүйцэтгэхээр төлөвлөж буй програм хангамжийн техникийн болон үйл ажиллагааны бүх шаардлагад нийцсэн бүтэц бүхий шийдлийг тодорхойлох үйл явцыг хэлнэ. Архитекторын зөвлөгөөгөөр ажилласнаар чанар, үзүүлэлт, арчилгаа, хөгжүүлэлт гэх мэт програм хангамжийн хамгийн чухал хүчин зүйлст үнэмлэхүй өөрчлөлт харагдах болно. Бусад бүх төрлийн цогц бүтцийн адилаар програм хангамж ч мөн бат бөх суурьтай байх шаардлагатай. Ирээдүйгээ хараагүй буюу ядмаг архитектуртай програм хангамж бол оршин тогтнох хугацаа богино, хөгжүүлэлт болон арчилгаа хийхэд хүндрэлтэй, ирээдүйн бизнесийн орчин нийцэх боломжгүй гэх мэт үр дүнд хүргэдэг.

 

Танд програм хангамж эсвэл өгөгдлийн сан хөгжүүлэх эсвэл загварчлахад тань хүндрэл бэрхшээлүүд гарч байна уу? Хэрэв тийм бол бидэнтэй холбогдоорой. Бид танд тусалж чадна. Манай програм хангамжийн архитектурын чадварлаг баг танд зөвлөгөө өгч ажиллахад бэлэн байна.