Bolorsoft LLC - Программ хангамжийн нутагшуулалт

Программ хангамжийн нутагшуулалт

Монголчууд аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг авахын тулд гадаад хэлдээ чадамгай байх шаардлагагүй. Өөрийн хүссэн вэб сайт, программ хангамж, гар утасны функц зэргийг эх хэл дээрээ ямар ч саадгүйгээр хэрэглэх боломжийг бид Монголчууддаа олгож байна. Болорсофт ХХК нь төрөл бүрийн техник болон программ хангамжуудыг нутагшуулж байсан туршлагатай билээ.

Жишээлбэл: Дэлхийн хамгийн том нээлттэй эх бүхий программ хангамж болох ОпенОффис.орг (mn.openoffice.org), Гноме, KDE болон бусад нээлттэй эх бүхий программ хангамжуудыг эх хэл рүүгээ амжилттай хөрвүүлж байсан билээ.
Мөн ОХУ-н нутагшуулалтын чиглэлээр ажилладаг Palex компанитай хамтран Nokia маркын гар утасны хэд хэдэн хувилбарын платтформыг монголчилж байсан туршлага бий.

Монгол улсын бизнесийн байгууллагууд дэлхийн тавцанд үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ өөрсдийн программ хангамжийг олон улсын хэлнээ нутагшуулах үйлчилгээг бид үзүүлж байна.