Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

БОЛОР зөв бичлэгийн алдаа шалгуур


Болор алдаа шалгуур маань яг энэ цаг мөчөөс эхлэн онлайн худалдаанд гарч хэрэглэгч та бүхэнд хүрч эхэллээ. Энэхүү шалгуур нь кирил монголоор бичсэн аливаа баримт бичвэрүүдийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй монгол хэлний зөв бичих зүйн дүрмээр шалгаж, алдааг илрүүлэн зөв хувилбарыг санал болгон засах боломжтой учир хэрэглэгч таны  алтан цагийг хэмнэх найдвартай туслах юм.


Болор алдаа шалгуур нь:
• Монгол хэлний хэл шинжлэлийн мэдлэг, судалгаанд суурилж, үг зүйн хувиллын дүрмийн бүх боломжийг агуулсан.
• 40 сая гаруй үүсмэл үгийн хүчин чадалтай.
• Хэрэглэгч өөрийнхөө хувийн үгийн санг үүсгэх боломжтой.
• Microsoft Word, Excel, Powerpoint, Outlook, Openoffice програмууд дээр ажиллана.
• Бичвэр хуучин кодчлол агуулж байвал таньж хөрвүүлэхийг санал болгоно.
• Хуучин кодчлол бүхий бичвэрийг юникод руу хөрвүүлэнэ.
гэх мэт олон давуу талтай.
Анхны хувилбар маань алдаа оноотой байж болох ч автоматаар шинэчлэх системтэй тул ойр ойрхон шинэчлэн сайжруулсаар байхыг дуулгахад таатай байна.
Шинэ бүтээгдэхүүний шинэ хэрэглэгч та бүхэнд амжилт хүсье.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://spell.bolorsoft.com
Худалдан авах хаяг: http://buy.bolorsoft.com


БуцахБуцах