Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

Болор алдаа шалгуур 1.4 гарлаа


Сайн байцгаана уу?

Эрхэм хэрэглэгч танд "Болор” алдаа шалгуурын 1.4 хувилбар гарч байгааг дуулгахад таатай байна. Энэ хувилбарт дараах шинэчлэлийг хийлээ.

Байгууллагын хувилбар (Enterprise edition)-т хийсэн шинэчлэл:
1. Байгууллагын хувилбарыг “Болор толь” англи-монгол хэлний толь бичигтэй холбосон. Ингэснээр, та интернеттэй орчинд шууд “Word” дээрээсээ хүссэн үгээ сонгоод баруун товчоо дарж англи орчуулгыг нь үзэх боломжтой.  Мөн “Word”-ын хажууд нэмсэн цонхонд бичээд хайсан ч болох юм.


Байгууллагын хувилбарыг “Outlook” дээр ажиллах боломжтой болгов.

3. Байгууллагын хувилбарыг хувь хүн худалдан авах боломжтой болсон. Ингэснээр, хуучин энэ хувилбарыг 5-аас дээш тоогоор авдаг байсан бол одоо нэг ширхгээр ч авч болно.

Хувь хүний (Personal edition) болон Байгууллагын хувилбар (Enterprise edition)-т хоёуланд хийсэн шинэчлэл:

4. Үгийн зөв бичлэгийг оновчтой санал болгох горимыг улам сайжруулав.

5. Өгөгдлийн санд байсан зарим бичлэгийг зассан.

6. Өргөн хэрэглээний гадаад үгсийг нэмж оруулав.

7. Зарим монгол үгийг нэмлээ.

8. Автоматаар шинэчлэгчийг сайжруулав.

9. “LibreOffice”-ийн зарим хувилбар дээр ажиллахгүй байсан явдлыг зассан.


Эрхэм хэрэглэгч таны илгээх шаардлага, лавлах асуулт, санал болгох үг бүхний дүнд таны алдаа шалгуур төдий чинээ хурдан сайжирч, үр шимийг нь хамтдаа хүртэж, хамтдаа хөгжинө гэдэгт урам зориг, итгэл тэмүүлэл дүүрэн байна.


БуцахБуцах