Болорсофт ХХК - Бүтээгдэхүүнүүд

Эдүгэ - Шинэ бүтээгдэхүүн

“Болорсофт” ХХК өнөөдөр та бүхэндээ шинэ бүтээгдэхүүн болох "www.eduge.mn" цахим хуудсынхаа нээлтийг хийн танилцуулж байгаадаа сэтгэл дүүрэн байна.

Тус бүтээгдэхүүнийг хөгжүүлэхдээ бид цахим хэл шинжлэлийн олон жилийн судалгааныхаа үр дүнг дэлхийн мэдээллийн технологийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага болж буй "машин сургалт"-ын технологитой хослууллаа. Энэ талаасаа "www.eduge.mn" нь “жирийн мэдээний цахим хуудас биш” харин “оюунт цахим хуудас" . Учир нь, тус цахим хуудас тухайн цагт ид дэлгэрч буй мэдээний тоо, ангилал, мэдрэмжит шинжилгээ, тархац, давхардлын тооцоолол зэрэг мэдээллийн олон төрлийн боловсруулалтыг хүний оролцоогүйгээр 100 хувь өөрөө хийдэг. Иймээс, машин сургалтад суурилсан “мэдээллийн хэрэгслийн оюунт тогтолцоо” (media intelligence system) болсон гэж хэлж болох юм.
Манай хуудсыг ашигласнаар та дараах давуу талыг олж авах болно. Үүнд,

1. Шинэ мэдээг шууд - Шинэ мэдээ нэмэгдсэн эсэхийг шалгахаар олон эх сурвалж руу орж цаг алдахгүй.
2. Хүссэн бүхнээ нэг дороос - Хүссэн сэдэвтээ холбогдох мэдээллүүдийг олж авах олон сурвалж бүрээс мэдээ болгоныг шүүлгүйгээр бүх мэдээллийг нэг дороос авч цаг хэмнэнэ.
3. Хандыг халуун дээр нь - Яг одоо цахим ертөнцөд ид түгж хэлэлцэн шуугьж байгаа мэдээллийг олж авахаас гадна тэрхүү мэдээллийн талаарх олон нийтийн чиг хандлага эерэг, сөрөг ямар байгааг хүртэл мэдэх боломжтой.
4. Анхдагч эх сурвалжаас нь – Цахим хуудаснуудад мэдээлэл давхардан орсноор хаана анх нийтэлснийг мэдэхэд бэрхшээлтэй байдаг. Тэгвэл тус хуудсанд мэдээллийг таньж ялгаад, анх нийтэлсэн эх сурвалжийг үзүүлж, бусад сурвалжийн хувьд, нэрийг нь харуулна.
5. Олон нийтийн сүлжээнээс ч хоцрохгүй - Хамгийн өргөн хэрэглэдэг олон нийтийн сүлжээний хэрэгслүүд болох “Жиргээ”, “Нүүр ном”-оос хүртэл мэдээллийг ангилан ялгаж харуулна.

Цаашид бид цахим хуудсаа улам бүр сайжруулахаас гадна шинэ сонирхолтой боломж, шийдлүүдээр баяжуулан шинэчилж байхаа амлаж байна.

Энэ ташрамд, тус бүтээгдэхүүнд суурилсан "Пи ар | Олон нийтийн харилцааны цахим систем" гэсэн бас нэгэн шинэ бүтээгдэхүүнийг тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлэх баяртай мэдээг дуулгахдаа таатай байна.

Эцэст нь, бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд үнэтэй хувь нэмэр болдог хэрэглэгч та бүхнийхээ сэтгэгдэл, шинэ сэргэг санаа оноо, хүсэлт шаардлагыг хэзээд баяртайгаар хүлээн авахаа хэлье. Хамтдаа урагшилцгаая.

БуцахБуцах